Airsoft.mn

About

Airsoft гэж юу вэ? Airsoft IPSC практик буудлагын спорт нь маш их авхаалж сорьсон спорт бөгөөд буудах чадвар, урлаг стратеги шаарддаг. Зориулалтын дотор болон гадаа талбайтай байж болно. Airsoft IPSC ni /IPSC/ International Practical Shooting Confederation/ "Олон Улсын Практик Буудлагын Холбоо" -ны "action air rule" дээр үндсэлсэн буудлагын спорт бөгөөд зарим нэг дүрэм жумын заалтууд, байны хэмжээ, бууны төрлийг эс тооцвол үндсэндээ IPSC-ээс хол зөрүүгүй юм. Дүрэм журам болон бай, бууны төрлүүд тус бүр стандарт түвшинд хүрсэн. Hong Kong, Macau, Taiwan зэрэг улсуудад нэг ижил дүрэм баримтладаг. Airsoft IPSC- ийн талаар бичихээс өмнө "airsoft" буу гэж юу байдаг талаар дурдах нь зүйтэй болов уу. "Airsoft" буу гэж жинхэнэ галт зэвсэгийн хуулбар загвар бөгөөд жинхэнэ буутай хэлбэр, жин, ажиллах зарчмаараа төсөөтэй "blowback" ажиллагаатай өөрөөр хэлбэл "slide" замгийн чөлөөт явалтийн тусламжтай ээлжийн сумыг хагас болон бүтэн автоматаар бууддаг буунууд юм. Материалын хувьд пластик, хөнгөн цагаан, хагас болон бүтэн төмөрөөр хийгдсэн байдаг бөгөөд 6мм-ийн голчтой хуванцар үрлэн "BB" сумаар бууддаг юм. Загварын хувьд airsoft буунууд нь олон төрөл байдаг бөгөөд дэлхий дээрх буу үйлдвэрлэгч орнуудын нэрийн хуудас болсон бүхий л бууг хуулбарласан байдаг. Жишээ нь Германы Walther Р99, G36, Италийн Beretta m92, m9, Австрийн Gloch 17, АНУ-ын M16, Sig Sauer, Оросын алдарт Калашниковын автомат АК47, АК74, АК 105, Makarov, зэрэг тоолоод баршгүй олон нэр төрөл бүхий загварууд байдаг юм. Уг airsoft буунууд нь /gus/ агаар Co2 -оор цэнэглэгдэж уг хийний тусламжтай үрлэн сумыг гол төмрийн дагуу хүчтэй үлээж бууддаг бөгөөд зарим урт буунууд нь мөн хийгээр ажиллахаас гадна дотроо зайгаар жижиг моторыг ажиллуулж поршингийн ажиллагаагаар агаарыг шахаж сумыг 40-50 метр түүнээс ч хол шидэх ба сумны анхны хурд нь доод тал 80 м/сек, 0.5-3.0 Джоул хүртэл хүчээр сумыг үлээж гаргадаг элэктрон урт буунууд байдаг юм. Airsoft IPSC-ийн практик буудлагын бай нь жирийн байны 4/3 хэмжээтэй цаасан бай, картон, төмөр байнууд байдаг ба дүрмийн зарим заалтууд нь "аirsoft"-ийн онцлогт тохируулан өөрчлөгдсөн болно. Airsoft IPSC практик буудлагын спортод BBG-blowback gun, HI-Capa 5.1 custom бууг ашиглахаас гадна МP5, M4, G36 зэрэг тактикийн урт буунуудыг ашигладаг. MAPSF-"Mongolian Airsoft Practical Shooting Federation" Монголын Эйрсофт Практик Буудлагын Холбоо нь байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд хүүхэд залуучуудын дунд уг спортын талаар төдийлөн мэдэхгүй байгаа хэдий ч практик буудлагын спортыг сонирхсон уг спортоор хичээллэх хүсэлтэй хүмүүс багагүй байна. Airsoft IPSC нь дэлхийн ихэнх улсуудад эрчимтэй хөгжиж хүүхэд залуучууд төдийгүй насанд хүрэгчид уг спортоор сонирхон хичээллэж байгаа билээ. Тэдгээр улсуудын дотроос Hong Kong -д хэрхэн хөгжиж байгаа талаар цухас дурдъяа. (HKASA) Hong Kong Airsoft Shooting Assoication ni 1996 ond үүсгэн байгуулагдсан ба HKASA нь airsoft буудлагын спортод голлох үүргийг гүйцэтгэдэг ба аюулгүй буудлагын спорт чиглэлээр хөгжиж байгаа бөгөөд 10 гаруй жил болж байгаа юм. 2008 оноос HKAPSC-Hong Kong Airsoft Practical Shooting Confederation болон өргөжин үйл ажиллаагаа явуулж байгаа юм. Одоогоор хөгжлийн дээд түвшинд хүрсэн гэж хэлж болно. Олон нийтийн дунд практик буудлагын чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд 5000 гаруй хүн эхлэн суралцагсдын курст хамрагдсан байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд маш олон сонирхогчидыг эгнээндээ элсүүлсэн бөгөөд тэдний олонхи нь гол гишүүд /shooters/ болж уг спортыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа юм байна. Airsoft IPSC практик буудлагын спортын гол зорилго нь аюулгүй ажиллагаа-сахилга бат тийм ч учраас хүүхэд залуучуудын дунд эрчимтэй хөгжөөд зогсохгүй сургалтын төв, клуб, сургуулиар бууны аюулгүй ажиллагаа, чадвар, сахига бат зэргийг зааж сургадагаараа давуу талтай. Хүүхэд залуучууд тоглоомон бууг дэлгүүрээс худалдан авахад хялбар болсон өнөө үед хэрхэн яаж аюулгүйгээр ашиглах, буутай зөв харьцах талаар мэдлэг байдаггүй гэхэд хилсдэхгүй байх. Airsoft IPSC нь хэрхэн яаж буутай зөв харьцах, аюулгүйгээр чадварлагаар бууг хэрхэн эзэмших, хурдан үр дүнтэй буудахыг төгс заахаас гадна зөвхөн зориулалтын байг ашигладаг хэзээ ч хүн болон бусад материаллаг зүйлсийг онилж буудахыг хатуу хориглодог буудлагын спорт юм.